Би бүүр гайхах, уйлах зэрэгцээд сууж байна.  Очиж очиж миний төрсөн дүү, миний нөхөртэй явалддаг юм байна.  Тусдаа гарахаас өмнө ч явалддаг байсан байж магадгүй. Би тэгтэл өнөөдөр л мэдэж байна. Би нөхөртэйгээ жил гаран үерхээд тусдаа гараад одоо 3 сар л болох гэж байна. Тусдаа гараад удаагүй байхад  дүү оюутан болоод сургуультайгаа ойр гээд манай хамт амьдарч байгаан. Дүүг оройтохоор нь нөхөр хааяа очиж сургуулиас нь авдаг байсан юм.  

Нэг гэрт хамт амьдарч байгаа болохоор дүү хааяа нүцгэн шахуу нөхөрт харагддаг л байсан л даа.  Би хувцсаа өмс гэж загнадаг байсан ч бүүр арай ч ийм дээрээ тулна гэж бодсонгүй.  Өнөөдөр хүнд зээлүүлсэн мөнгөө авчихаад ажил дээрээ худлаа хэлээд эрт харьж гоё хоол хийх гээд харьсан чинь манай 2  нэг оронд нүцгэн байж байх юм.

Уур хүрээд маргааш ирэхэд 2уулаа бүх юмаа аваад зайлаарай гэчихээд гараад ирлээ. Ямар өөдгүй юм бэ? Манай дүү надаас 4 дүү гэхдээ бүүр арай ч дээ. Эр мундсан биш манай хүнтэй явж байдаг. Манай хүн ч гэсэн. Эгчтэй нь хамт амьдарч байж дүүтэй нь явж л байдаг.  

Яг ийм үед яах ёстой юм бэ?