Сэрэмжлүүлэг: Зургаан ослын улмаас долоон хүн гэмтжээ
2016/11/04
2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Ноён хурд ХХК-ны хойд замд Мяралзаа ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Н жолоочтой авто машинтай мөргөлдөж 27 настай эмэгтэй Н гэмтсэн.
ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Тэмээтэй хөшөөний зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 14 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээсэн.