Британид нэгэн эр өвөрмөц аргаар банк дээрэмдэхийг завджээ. Тэрээр банкны теллер дээр очин "Надаа буу байгаа. Цүнхэнд мөнгийг хий. Хэрэв хонхоо дарвал би энд байгаа бүх хүнийг буудах болно" гэсэн агуулга бүхий цаас өгсөн байна. 

Харин банкны теллер үүнийг унших явцадаа сэргэлэн зан гарган товчоо дарснаар хамгаалалтын албаныхан уг эрийг баривчлан гар хоосон буцаажээ.