Hөхөр маань намайгаа 2, 3 жил хуурч явсан байна лээ. Хамгийн тэнэг нь би өөрөө мэдээгүй, нууц амраг гэх эмэгтэй нь өөрөө над руу ярьж (архи уусан үедээ) хэлсэн, тэр үед би итгээгүй нөхөртөө итгээд өнгөрөөсөн.

Тэгээд нэг сар орчмын дараа тэр 2-н хоорондоо мессэж бичиж байхад нь яг үйлдэл дээр нь барин авч би гэдэг тэнэг итгэмтгий эмэгтэй бүх зүйлийг ойлгон ухааран мэдсэн юм даа.Гэвч тэр хүүхэн нь намайг мэдэхээс өмнө гадагшаа явсан гэж байгаа. Ингээд л бөөн юм болсоон. Салья гэсэн салаагүй, охин минь гараад 1 настай болсон байсан. Нөгөө хүүхэн харин гадагшаа явсан, бас болоогүй ээ жирэмсэн гэж нөхөрт маань хэлсэн хооронд бичилцсэн байсан. Бүхэл бүтэн 2 жил нууцаар явалдсан байгаа юм даа. Үнэхээр аймшигтай. Би юу ч мэдээгүй амьдраад л …
Энэ үйл явдлаас хойш би гэдэг хүн үнэхээр муухай ааштай, өөрийгөө ч ойлгохоо болиод яахаа мэдэхгүй байна. Найзгүй, бүүр ямар ч найзгүй гэж бод доо. Гадагшаа гарч ордоггүй, баар сав гэх мэтийн газарт ороогүй 5 жил болж байна. Ажил дээрээ ч дотны найзгүй. Өөрөө өөрийгөө таньж мэдэх, чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйлээ яаж мэдэх вэ. Зожиг ганцаардмал болсон. Ямар гарц надад хэрэгтэй вэ. Зөвлөөч