Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 8. Сумъяа гараг. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 9 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ