Амралтын өдрүүдэд нийт 97 гэмт хэрэг гарснаас  40 гэмт хэргийг нь цагдаагийн алба хаагчид илрүүлээд байна. Амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн дийлэнх нь хулгайн хэрэг байжээ.  Тухайлбал,  2016 оны 11-р сарын 03-наас 05-нд “Харуул-Алтай” хотхоны ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух С /эр.40н/-ын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” /42*/ инчийн LCD зурагт, мөнгөн тоногтой эмээл, “Toshiba” зөөврийн компьютер, мөн гаражид нь байсан “Toyota Land Cruiser-70” автомашиныг СХД-4 хороонд суух Х /эр.25н/ гэгч хулгайлжээ.  Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг  шуурхай илрүүлэн хэргийг Баянзүрх дүүргийн  цагдаагийн III хэлтэс шалгаж байна.