ТВ-9  телевизийн 2016 оны шинэ уран бүтээл   “Сумын эмч” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ. “Сумын  эмч” кино нь долоон ангитай  бөгөөд  Анагаах ухааны дээд сургуулийг  төгсөж  Говь-Алтай аймгийн Тонхил суманд хувиарлагдсан  залуухан эмчийн тухай өгүүлэх юм байна. “Бурханы элч” телевизийн  цуврал  кино дотроо  “Сумын эмч” нэгдүгээр хэсэг  “Өрхийн  эмч”,   хоёрдугаар хэсэг  “Ардын эмч”  гэсэн  гурван хэсэгтэй байх бол энэ удаа “Сумын эмч”  нэгдүгээр хэсэг нь долоон ангитайгаар нээлтээ хийлээ. Кинонд    АУДС-ыг  төгссөн    залуу эмч   Говь- Алтай аймгийн Тонхил суманд хувиарлагдана. Улаанбаатар хотод төрж өссөн нийслэл хүү  Шижирнямбуу  ажлын гараагаа  сумын эмнэлгээс эхэлж,   хал  үзэж хашир сууж  хөдөөгийн ард түмний  хайр хүндэтгэлийг хүлээсэн  эмч болж  өсөж хөгжиж байгааг “Сумын эмч” уран бүтээл өгүүлнэ.   Нийслэлээс  1000  гаруй км  алдслагдсан  хөдөөгийн суманд хувиарлагдсан  залуухан эмчид  тулгарч байгаа бэрхшээл мөн залуусын хайр сэтгэлийн  тухай тус кинонд өгүүлэх юм байна. “Сумын эмч” киноны зохиолыг ТВ-9 телевизийн захирал, МУСГЗ Т.Баасансүрэн бичиж, киноны ерөнхий найруулагчаар МУСГЗ О.Соёлт ажиллаж, гол дүрийн жүжигчинд Н.Баттогтох тогложээ.