С.Зориг  агсны хэрэг  шийдэгдэхгүй олон жил өнгөрч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Шийдэгдэхгүй удаж байгаа нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд уснаас хуурай гарах гэж хичээж байгаатай холбоотой.  

С.Зориг агсны эхнэр  Д.Булганы яллагдагчаар татан саатуулсан. Тэрбээр саатуулагдаад байхдаа бусад хоригдлыг  бодоход харьцангуй тааваараа байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг.  Батлан даалтад  гараад байхдаа  төрийн ордонд  явж байсан нь  энэ хэрэгт хэн нэг эсвэл нэлээн хэдэн улс төрчийн  нөлөө байгаа гэх хар төрүүлж байна.  Нөлөө байгаа болохоор  Д.Булган төрийн ордонд улстөрчтэй  уулзахаар явж байсан биз.

Д.Булганыг саатуулах үеэр хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж саатуулсан. Тэдэн дээр нэмж Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан ч саатуулаагүй. Хэвлэлийг үзэн ядагч  экс мэр чухам хайр зарлахаас наахнуур мэдээлэл хийж, гомдол тунирхлын уртаас урт захиа бичиж байсан.  Уг нь  хуулийнхан тэр тусмаа  цагдаа, прокурорынхон  алдаа гаргаад экс мэр Э.Бат-Үүлийг  яллагдагчаар хоёр  ч удаа татна гэж байхгүй. Татсан байлаа гэхэд  Э.Бат-Үүл нууцын зэрэглэлтэй гэмт хэргийн талаар ингэж дэлгэрэнгүй ярих эрх байгаа билүү гэдгийг бодох асуудал.  Мөн Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийг  өөртэйгээ хамаатуулан ярьж байсан.  

Ш.Отгонбилэг агсны  гурван малчин  мөн л энэ хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа.  Тэднийг хэргээ хүлээсэн гэлцдэг ч гэрийнхэн нь өөр зүйл ярьдаг.  Уулын мухарт хэдэн малаа маллаж байсан малчид 30 000 000 төгрөгийн  үнэтэй өмгөөлөгч хөлсөлсөн. Тэд ийм үнэтэй өмгөөлөгч хөлсөлснөөс нь хардах юм бол  ард нь хөрөнгө мөнгөтэй эрхэм байгаа гэх бодлыг эрхгүй төрүүлж байна.

Энэ мэтээр энэ хэргийн  учрыг тайлж болох  олон учиг зангилаа тайлагдаагүй байгаа.  Хуулийнхан  тэр үед төрийн эрх барьж байсан хүмүүс,  энэ хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа хүмүүсийг нүүрэлдүүлээд  учгаа тайлчих хэрэгтэй мэт... Нөгөө талаас яллагдагч нарын нэгийг нь хэргээ хүлээсэн гэж  мэдэгдэх юм бол  “но”-той нөхөд эхнээсээ гарч ирэх магадлал өндөр. Цагдаа, тагнуулынхан минь улс төрийн нам хүчний  нөлөөнд автахгүйгээр  хэргийг  илэрлүүчихээсэй