Мүүн хэмээх шашны урсгалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр оройхон дэлсэж эхэлсэн ч хэзээ ч хуучрах ёсгүй чухал сэдэв юм.

Яах ч аргагүй иргэн Э.Цэрэндолгор үүний талаар зоригтойгоор ам нээж, үйл хэрэг болгож яваа гэхэд хэн ч маргахгүй биз. БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр гэгчтэй сошиалаар ана мана үзэлцэж өдийг хүрсэн ч хэнийх нь зөв болохыг олон түмэн мэдэхгүй учир дэмий л төөрөлдөж хоёр талцсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Э.Цэрэндолгор өөрийнхөө эрх ашиг, нэр хүндийг хамгаалахын тулд өөрийн цахим хуудсаараа дараах баримтыг дэлгэсэн юм.

Тэрээр “Мүүнистүүд Жинхэнэ эцэг эхдээ залбирахдаа дэлхийд “ариун гэр бүл” байгуулах үйлсдээ хүчин зүтгэхээ илэрхийлдэг. Монголын төлөө биш, Мүүний засаглалтай ариун улсыг…

Энэ аудио бичлэгийн дор хараал хэлэхгүй, үнэн мөнийг олж тунгаахыг сонсогч та бүхнээс хүсье. Үүнийг дэлгэгч Цэрэндолгор миний бие өөрийгөө хамгаалахын тулд энэ бичлэгийг шүүхэд өгөх ба шүүхээр дамжуулан Насанбаярын дуу хоолой мөн эсэхийг шинжээчдээр дүгнэлт гаргуулна” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж:Шуурхай.мн