Бүх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 11-16 хэм, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар 6-11 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.