Сүхбаатар дүүргийн 13-р хороонд “Лазер” баарны арын жалганаас осгосон хүн олдсон байна.   Яаралтай түргэн тусламжийг очиход ЧД-14 хороонд суух Б /эр.34н/ нь 11-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө ухаангүй согтуу байдалтай байжээ.  Түүнийг ГССҮТ-д хүргэж эмчилгээ хийлгэж байна.