Керри Милес гэдэг англи эмэгтэй барби хүүхэлдэйтэй адилхан болохын тулд гоо сайхны мэс засалд 124 мянган доллар зарцуулжээ. 

Тэрбээр бага сургуульд байхдаа гадна үзэмжийнхээ улмаас хүүхдүүдэд ихээхэн шоглуулдаг байсан учир том болоод барби шиг болно гэж мөрөөддөг байжээ. Харин одоо мөрөөдлөө биелүүлж байгаа нь энэ гэнэ. 

Түүний энэ үйлдэлд нөхөр нь тийм ч сэтгэл хангалуун байдаггүй ч тэрбээр хэрэв гоо сайхны мэс засалд оруулахгүй бол сална гэж нөхрөө сүрдүүлдэг байна.