Өнгөрсөн амралтын өдрөөр гарсан Авьяаслаг Монголчууд шоуны шалгаруулалт үзэгчдийг ихээхэн талцуулж бухимдуулжээ.

Өнгөрсөн жил үзэгчид маань Дээгий шүүгчийг үзэн ядаж түүнд уур бухимдлаа гаргаж “Дээгийг үзэн ядагчдын” групп хүртэл нээж байсан бол энэ жил Дээгий шүүгч олны хайр халамжийг хүртээд тун ч аятайхан явж байна.

 Харин нэвтрүүлэгч Чимгээ Уртын дууны үзүүлбэрийг хассан нь олон хүний бухимдал хүргэжээ. Тиймээс зарим нь  “Чимгээг үзэн ядагчдын групп” нээх тухай сошиал ертөнцөд маргаан дэгдээж эхлэх нь тэр.

Учир нь Шүүгч Чимгээ уртын дууч М.Дүгэрсүрэн гуайг төрмөл авьяастай хэмээн магтаж байгаад залуу охиныг сонгож орхисон. Үүнд дургүйцсэн үзэгчид авьяаслаг монголчууд шоу байж Монгол авьяасыг яагаад тэнцүүлдэггүй юм бэ хэмээн бухимдаж Чимгээ шүүгчийг үзэн ядаж эхэллээ.