Сайн байцгаана уу. Намайг Н гэдэг. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 25 настай, гайгүй компанид ажил хийж, гэрийнхэндээ дараа болохгүй өөрийгөө сайхан авч явах гэж хичээж л явна.

Анх 5 жилийн өмнө анхны хайртайгаа учирч хүнийг хайрлах ямар сайхан зүйл байдгийг мэдэрч дүүлэн нисч байх шиг л санагддаг байж билээ. Удаан үргэлжлээгүй ч түүнийгээ сэтгэлдээ тээсээр олон жилийг ганцаараа өнгөрүүлсэн.

Багаасаа ганцаардал дунд өссөн болохоор хүмүүст итгэж чаддаггүй ч нэг итгэсэн хүндээ үхтлээ үнэнч итгэдэг, олон биш цөөхөн хэдхэн найзтай тийм л хүн дээ. Хайр сэтгэлийн тал дээр их хэцүү юмаа хэн нэгнийг хэтэрхий их хайрлахаар эцэст нь хаягдаад л хоцордог, хамт ажиллаж байгаа хүмүүс дунд гайгүй хүн байх болуу гэхээр дан эхнэртэй хүмүүс сээтэн хаяад л гэхдээ тэр нь бүтдэггүй л дээ нүүр өгөхгүй болохоор.

Хүмүүс бүгд л намайг хөөрхөн гэдэг л дээ онгирох гээгүй юм шүү гэхдээ намайг нөхөргүй гэхээр чамайг нөхөртэй байх л гэж бодсон эсвэл хэн нэгнийг хүлээгээд байдиймуу гэдэг. Даруухан болохоор тэгдиймуу зарим их зантай хүмүүс дээрэлхэх гээд байдаг л даа.тэрэнд нь нэг их ач холбогдол өгдөггүймөө.

Би ч бас хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайрлуулахыг маш их хүсдэг. Ганцаардал дунд дэндүү удаан амьдарчээ, энэ байдлаас гарахын тулд өөрийгөө хөгжүүлж аль болох өөдрөг байх гэж хичээдэг ч үнэхээр хэцүү юм.

Саяхнаас нэг хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон ч тэр хүн надаас улам л холдоод одоо салж байх шиг байноо. Ахиад би яаж хүнд итгэх вэ, ахиад зүрхээ шархлуулахаас айж байна, сэтгэлээсээ хариулаарай гуйя бас муухайгаар битгий хэлээрэй