Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялалыг 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”, 13.00 цагт Хүннү малл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн дээр зохион байгуулна. Тус аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдах юм.