Өчигдөр “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобус барьдаг жолооч нар явган зоригч мөргөж гэмтээсэн хэрэг хоёр гарсан байна.  Үүний улмаас гурван хүн гэмтжээ. Тодруулбал,

Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварт “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS106 автобусны жолооч Г нь явган зорчигч, БГД-ийн 4-р хороонд оршин суух Н /22н.эм/ нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэ байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Нарантуул зочид буудлын урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS106 автобусны жолооч О нь явган зорчигч БЗД-ийн 25-р хороонд оршин суух Б /46н.эм/-г мөргөж гэмтээжээ.