Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяад хилийн хориг тавьсан тухай мэдээлсэн. Тэгвэл түүнийг АТГ шалгаж хорих 461-р байранд цагдан хорихоор болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Нарантуяаг хорихоосоо өмнө өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байна. Ийнхүү түүнийг цагдан хорих болсон шалтгааныг өнөөдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаантай холбоотой гэх таамаг байна.