Өчигдөр монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн бүтээл мэндэллээ. Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан жүжгүүд ээлж дараалан тавигдсан. Бид ч энэ түүхэн хүнийг бүх талаас нь мэдэрч буй. "Зохиомж"-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр их хүнийг амилуулав. Гол дүрд хэн тоглоо бол гэдэг хамгийн сонирхол татсан зүйл. Тэгвэл залуу жүжигчин Г.Баярхүү энэхүү түүхэн нэр төртэй үүргийг биелүүлсэн байна. Түүнээс өмнө эрхэм Ромео Б.Шинэбаяр "Жаргаагүй нар" жүжигт их зохиолчийг амилуулаад байсан. Г.Баярхүү өмнө нь "Луйвар" кинонд тоглож байсан. Түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна. Үнэхээр төстэй байна шүү. Харин дэргэд нь байгаа бүсгүй бол хатагтай Пагмадулам их зохиолчийн насны хайр дурлал. Залуу жүжигчин Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү хоёр дэлгэцийн бас нэг төгс хосууд боллоо шүү.

 

 

Х.Тэргэл

zuv.mn