МЧБХ-ны их хурал яг одоо Блу Скай болох гэж байна. Хэрвээ уг хуралдаанд дасгалжуулагч Ц.Цогтбаярыг оруулахгүй бол Д.Дагвадоржийг мөн оруулахгүй байх гэнэ.
Дасгалжуулагч тамирчид эсэргүүцлийн ямар ч ага хэмжээ энэ үеэр авч болзошгүй байгаа юм. Одоог хүртэл Д.Дагвадорж ирээгүй байгаа бөгөөд МЧБХ-ны их хурал биш өргөтгөсөн хуралдаан хийж байгаа юм. Тус хуралдаанд холбооны удирдах албаны төлөөлөлөөс А.Сүхбат ирсэн байгаа аж. 
Хуулиараа бол холбооны их хурал хийх нь хууль бус бөгөөд энэ асуудлаар талууд маргалдан хуульчидын төлөөлөл авчиран талууд өөрсдийн үндэслэлээ тайлбарлаж байна. 
Одоогоор ирсэн мэдээгээр МЧБХ-ны Удирдах зөвлөлөөс А.Сүхбат нэрээ татахаар болж байгаа аж.