Хүүхэд яаж хүмүүжүүлэхийг эцэг, эхчүүд л шийддэг. Зарим хүмүүжүүлж байна гэж зодно, зарим нь аргаднан, янз бүрийн арга хэрэглэнэ. 48 настай Крис Мартин гэгч аав охиноо Instagram дээр жаахан болохгүй гэж ойлгогдохоор зураг тавихыг нь хориглож хэрүүл дэгдээсэнгүй. Хүмүүжлийн арай өөр арга сэдэж олсон байна. Тэрээр охин Кэссигээ шоолж дуурайсан зураг авахуулан Instagram дээрээ байршуулдаг болж. Үр дүнд нь Крис олны анхаарлыг татаж чадсан бөгөөд одоо Instagram дээрээ 60 мянган дагагчтай болсон ч охиныхоос нь хоёр дахин их тоо юм.