БЗД-ийн 5-р хороо, “Сэнгүүр горхи” хотхоны ... байрны .. тоотод үсээ шатаасан хүн байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 20-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух Д /эм.44н/ нь согтуурсан үедээ тамхи асаах гэж байгаад гал алдаж үсээ шатаан дух болон баруун шанаагаа түлж ЯТТ-ын 103-аар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Тиймээс болгоомжгүй байдлаас гал алдахыг сэрэмжлүүлж байна.