Автомашинаа жолоодохдоо холын гэрлээ шилжүүлэхгүй явах нь эсрэг урсгалд яваа машинд тун хортойг жолооч бүр л мэддэг. 

Гэсэн ч гэрлээ шилжүүлдэггүй бүдүүлэг жолооч нэлээд байдаг. Үүнээс үүдэн аваар осол ч ихээр гардаг билээ. Тэгвэл Хятадад энэ төрлийн бүдүүлэг жолооч нарыг хашраах арга сэджээ. 

Энэ нь машины арын шил дээр зураг хуудас наах бөгөөд холын гэрлийн тусгалд л харагдах энэ зураг яг л сүнс шиг харагдах аж.