Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа 120.000 гаруй Монгол иргэдэд зориулан Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тус аяны эхлэл болгож Герман, Польш, Чех, Австри, Швецарь, Франц, Бельги зэрэг Европын улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл бүхий 1000 гаруй иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Увертюра" хамтлагийн урлагийн тоглолтыг толилуулан амжилттай яваад иржээ.

   “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяны зорилго нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд тулгамдаж буй асуудлуудын судалгаа үнэлгээг хийж тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ажиллахад оршиж байгаа аж. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Гантулга Европын улсуудад ажиллах хугацаандаа “Давхар иргэншил”, “Нийгмийн даатгалын шилжүүлэг”, “Монгол сургуулиудын санхүүжилт”, “Оюутан залуучуудын тэтгэлэг”, “Эх орондоо иргэн ирж ажиллах” зэрэг гадаадад суугаа монголчуудад нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг илүү онцлон авч ажилласан бөгөөд дээрхи асуудлуудаар өөрийн дуу хоолойгоо өргөж, хуулийн төсөл боловсруулж их хуралд өргөн барьж ажиллах гэнэ.

   Залуу гишүүний санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аянд дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Их Хурлын Тамгийн Газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Миат компани, Туушин компани ажиллажээ.

Ингээд эрхэм уншигч та бүхэндээ “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяны Европын холбооны улсуудын фото сурвалжлагыг хүргэе.

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор сайдтай ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа сайдтай ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын түр хамаарагч  Баярхүү тэргүүтэй ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал сайдтай ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Швейцарь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж сайдтай ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан сайдтай ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын түр хамаарагч  А.Ананд, зөвлөх Д.Амарсайхан тэргүүтэй ЭСЯ-ны хамт олон “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг дэмжиж ажиллажээ.