Дэлхийд чансаа дээгүүрт тооцогдох Япон улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Мексикт болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, ГУРАВ хоногийн хугацаанд хоёр том тэмцээнээс ЗУРГААН алтан медаль хүртсэн Хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг Ривер клуб хүлээн авч уулзан гэр бүлээрээ, дасгалжуулагчийн хамт Tokyo 2020 хүртэл Ривер клубт хичээллэх, амрах эрх олгож, хүндэтгэл үзүүллээ.

“Рио 2016” олимпийн наадамд шагналт VIII байрт орж байсан М.Анхцэцэг болон түүний багш Ц.Хосбаярт гадаадад ажиллах олон санал ирсэн ч тэд монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, уралдаан тэмцээнд оролцохоо мэдэгдсэн билээ.

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр тэдний гэр бүл болон Монгол улсынхаа бүх тамирчид, багш дасгалжуулагчдад өндрөөс өндөрт АМЖИЛТ ХҮСЬЕ.