“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн шагналт, академич Д.Содномдорж, академич Б.Пүрэвсүрэн нар өөрсдийн бүтээлээс Улсын үндэсний номын сан болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв номын санд 11 дүгээр сарын 24-ний өдөр хандивлалаа. Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар байлцав. Мөн энэ үеэр ном бэлэглэсэн академичдад Үндэсний ном төвийн сангийн зүгэс талархал гардуулсан юм. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.