2016.11.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр
  Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 08.14-17.12
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
  Аргын тооллын 11 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 26, Тугчин одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.