Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2016 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.