Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”  Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Наадам "Уран уншлага", "Хөгжим", "Язгуур урлаг", "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ"-ний төрлөөр зохион байгуулагдсан юм.

 

 

Уран уншлагын төрөлд:
I байранд “ETV” телевизийн нэвтрүүлэгч, редактор Я.Болорчимэг.
II  байранд “Айст Монголиа” телевизийн уран бүтээл эрхэлсэн орлогч захирал Т.Байгальмаа.
III байранд МҮОНЧөлөөт, Шинэ Монгол радиогийн нэвтрүүлэгч А.Алтанхүү,  Тусгай байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ нар шалгарсан бол

Хөгжмийн төрөлд:
I байранд “Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
II байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы түгээгч Д.Одгэрэл.
III байранд “Өнөөдрийн ялалт сонин”-ы хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байранд “Айст Монголиа” телевизийн орос хэл дээрхи хөтөлбөрийн хөтлөгч Э.Мөнхбаяр,

Язгуур урлагийн төрөлд:
I  байранд “Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал,
II байранд “Хэнтийн мэдээ сонин”-ы “Хамтлаг”
III байранд “Улс төрийн тойм сонин”ы сэтгүүлч Л.Баатархүү
Тусгай байранд “Монголын үнэн сонин”-ы “Хамтлаг”
Тусгай байранд “Өнөөдрийн ялалт сонин”-ы хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа,Тусгай байранд “ТВ9” телевизийн нэвтрүүлэгч, редактор Гантуяа нар тодорсон. 

Багийн мэндчилгээний төрөлд”:

Тэргүүн байр- “Айст Монголиа” телевиз

Дэд байр- “Зар мэдээ” сонин

Гуравдугаар байр – “Хэнтийн мэдээ” сонин

Бүжгийн төрөлд:

Тэргүүн байр-  “Тэнгэрлэг Fm-103.6”

Дэд байр- “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч н.Сувд-Эрдэнэ

Гуравдугаар байр- “Айст Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг

Тусгай байр-“Айст монголиа”  телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн 

Дууны төрөлд:

Тэргүүн байр-“Соён гэгээрүүлэгч телевиз”- ийн орчуулагч Ш.Цэнджав

Дэд байр- МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор

Гуравдугаар байр- ETV телевизийн дууны найруулагч  Ж.Бурмаа

Тусгай байр- “Business focus” сэтгүүлийн сэтгүүч  М.Мөнгөншагай

Тусгай байр- Newsportal.mn сайтын ахлах менежер А.Бямбабаатар

Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч  Х.Данзанравжаа нар шалгарсан юм.

   “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын сүүлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнөөдөр 19:00-цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох юм. Үзэгч, уншигч, сонсогчдийн  оюуны хэрэгцээг хангаж, цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг  хэвлэл мэдээллийн салбарын  шилдэгийн шилдэгүүд энэ үеэр шалгарах болно.  Наадмын  сүүлийн шатанд өрсөлдөх  авъяастанаа дэмжихээр  хэвлэл мэдээллийн байгууллагууд хамт олноороо үзэхээр төлөвлөөд байгаа юм. 

Уншигч та ч  гэсэн хэвлэл  мэдээллийн  байгууллагынхны тоглолтыг үзэх боломжтой.  Тоглолтод хэвлэл мэдээллийн салбарын МУСГЗ Ш.Гүрбазар, Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг,  Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм байна. Тоглолтын тасалбарыг Улаанбаатар  чуулгын билетын кассаар худалдаалж байна.  Наадмын  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг болон билет захиалгыг  8800-4147, 8900-4147 дугаарын утсаар өгөх боломжтой. 

А.Баярмаа