Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”   Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр  тус наадмын  "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ"-ний төрлийн  шилдэгүүдийг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд оролцох эрхийн эзэд болцгоосон юм. 

Багийн мэндчилгээний төрөлд:

Тэргүүн байр- “Айст Монголиа” телевиз

Дэд байр- “Зар мэдээ” сонин

Гуравдугаар байр – “Хэнтийн мэдээ” сонин

Бүжгийн төрөлд:

Тэргүүн байр-  “Тэнгэрлэг Fm-103.6”

Дэд байр- “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч н.Сувд-Эрдэнэ

Гуравдугаар байр- “Айст Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг

Тусгай байр-“Айст монголиа”  телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн 

Дууны төрөлд:

Тэргүүн байр-“Соён гэгээрүүлэгч телевиз”- ийн орчуулагч Ш.Цэнджав

Дэд байр- МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор

Гуравдугаар байр- ETV телевизийн дууны найруулагч  Ж.Бурмаа

Тусгай байр- “Business focus” сэтгүүлийн сэтгүүч  М.Мөнгөншагай

Тусгай байр- Newsportal.mn сайтын ахлах менежер А.Бямбабаатар

Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч  Х.Данзанравжаа нар шалгарсан юм.

   “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, дэмжигч байгууллагаар "Дархан нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажиллаж байгаа.

   “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнөөдөр 19:00-цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох юм. Үзэгч, уншигч, сонсогчдийн  оюуны хэрэгцээг хангаж, цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг  хэвлэл мэдээллийн салбарын  шилдэгийн шилдэгүүд энэ үеэр шалгарах болно.  Наадмын  сүүлийн шатанд өрсөлдөх  авъяастанаа дэмжихээр  хэвлэл мэдээллийн байгууллагууд хамт олноороо үзэхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Уншигч та ч  гэсэн хэвлэл  мэдээллийн  байгууллагынхны тоглолтыг үзэх боломжтой.  Тоглолтод МУСГЗ Ш.Гүрбазар, Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг,  Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм байна. Тоглолтын тасалбарыг Улаанбаатар  чуулгын билетын кассаар худалдаалж байна.  Наадмын  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг болон билет захиалгыг  8800-4147, 8900-4147 дугаарын утсаар өгөх боломжтой. 

Монгол улсад анх удаа хэвлэл мэдээллийн бүх байгууллагыг хамруулан зохион байгуулагдаж байгаа энэхүү наадам нь хоёр  жил тутам зохион байгуулагдах юм.  Хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том энэхүү наадам нь салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой юм. 

Ингээд  наадмын хоёр дахь өдөрт оролцсон авъяаслаг  хэвлэл мэдээллийн салбарынхны  гэрэл зургыг  хүргэе.