Хар сарнай хамтлагийн дуучин С.Амараа Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ын дипломат ажилтанд зодуулан хэвтэрт орсон хэмээн өмнө манай сайтаар мэдээлсэн билээ.

Ямартаа ч тэрбээр саяхан болсон арга хэмжээнд оролцон Оросын ЭСЯ-ны ажилтантай маргаан үүсгэсэн нь үнэн хэмээн тус арга хэмжээнд оролцсон зарим эх сурвалж мэдээлжээ. Дуучин Амараа энэ арга хэмжээний үеэр бага зэргийн сэтгэлийн хөөрөлтэй явсан бөгөөд тухайн үед ЭСЯ-ны ажилтантай тааралдан "Hi Hitler" хэмээн Германы нацист удирдагчийн нэрээр мэндчилсэн нь тэр хоёрын хооронд маргаан үүсэх шалтгаан болсон бололтой. 

Үүнээс гадна Амараагийн хувьд хэвтэрт ортолоо зодуулсан зүйлгүй харин хамар нь хугарсан гэнэ.