Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын удаах өдрийн шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

   Өнөөдөр тус наадмын "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ"-ний төрлүүдийн шилдгүүд тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд оролцох эрхийн эзэд болцгоосон юм.

Багийн мэндчилгээний төрөлд:
Тэргүүн байр- “Айст Монголиа” телевизийн хамт олон
Дэд байр- “Зар мэдээ” сонин хамт олон
Гуравдугаар байр– “Хэнтийн мэдээ” сонин хамт олон



Бүжгийн төрөлд:
Тэргүүн байр-  “Тэнгэрлэг Fm-103.6”-ын Ц.Эрдэнэ-Очир
Дэд байр- “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч Н.Сувд-Эрдэнэ
Гуравдугаар байр- “Айст Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг
Тусгай байр-“Айст монголиа”  телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн 


Дууны төрөлд:
Тэргүүн байр- МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор
Дэд байр- "ETV" телевизийн дууны найруулагч  Ж.Бурмаа
Гуравдугаар байр-“Business focus” сэтгүүлийн сэтгүүч  М.Мөнгөншагай
Тусгай байр- Newsportal.mn сайтын ахлах менежер А.Бямбабаатар
Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа нар тодорсон юм.



   “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, дэмжигч байгууллагаар "Дархан Нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажиллаж байгаа билээ.

   Наадмын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт маргааш 19:00-цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох бөгөөд гала тоглолтонд урилгаар Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг,  Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм.

   Ийнхүү хэвлэл мэдээллийн салбарынхны болоод урлагийн нэрт мастеруудын нэгдсэн гала тоглолтыг үзэхийг хүсвэл та  Улаанбаатар чуулгын билетын каснаас тасалбараа 10.000 төгрөгөөр авах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг болон билет захиалгыг  8800-4147, 8900-4147 дугаарын утсаар лавлаарай. 

Ингээд  наадамд оролцсон авъяаслаг оролцогчдын гэрэл зургийг  хүргэе.


















































































































Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn