Т.ДАЛАЙ

ОХУ-ын дипломат төлөөлөгч "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг зодож гэмтээсэн талаар шуугиж эхэлсэн. "One event hall"-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний дараа энэхүү зодоон болсон байна.  ОХУ-ын Элчин сайдын яамны 200 гаруй алба хаагч манайд байдаг байна. Эдгээр хүнээс дээрээсээ аравт бичигдэх бүрэн эрхт эрх ямба эдэлдэг бүхий албан тушаалтан С.Амарааг зодож гэмтээсэн хэмээн эх сурвалж мэдээллэж байна.  Тухайн өдөр дуучин С.Амараа очиж ая дуугаа өргөсөн бөгөөд түүнийг улаан хас тэмдэгтэй дээл өмссөнөөс болж ийнхүү зодсон гэлээ.  Уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181.2.1-т зааснаар танхайн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар эхлэн шалгаж байгаа гэнэ.  Харин мөрдөн байцаалтын явцад нэмж ямар зүйл анги нэмэгдэх нь тодорхой болно.  Шүүхийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 22-ны өдөр дуучин маань  эмнэлэгт ухаангүй очоод, маргааш өдөр нь шүүх эмнэлгийн эмч томилох тогтоол гарсан байна. Зарим мэдээлийн хэрэгслээр дуучинг өөрөө очиж “Хай гитлер” гэж мэндчилээд уурыг нь хүргэсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь худал бөгөөд тухайн газрын камерт бүх зүйл бичигдсэн байгаа гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn