Нэгэн үе дуучин альтернатив Отгоо хэмээх нэрээрээ танигдсан дуучин Х.Отгончимэг өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа бусдаас ялгардаг. Хар өнгийн хувцас, дэгжин шилээр имижээ бүрдүүлсэн түүний уран бүтээлүүд ч бусдаас содон байдаг.

Дуучин Отгоогийн анхны уран бүтээл “Гитарын дуу”, “Битүү орчлонд намайг нээ”, “Би ч үгүй” зэрэг дуунууд нь юм.

Тэрбээр 2003онд “Пентатоник” наадмын шилдэг дюбит дуучинаар шалгарч байсан.  Түүнийг альтернатив рок, поп урсгалыг Монголд оруулж ирсэн анхны эмэгтэй дуучин хэмээн үнэлдэг билээ.

Харин сүүлийн жилүүдэд халамжит сайн ээжийн албыг илүүд үзэх болсон тэрээр тэр бүр тайзнаа гарахаа больжээ. 

Ингээд дуучин бүсгүйн хувийн зургаас хүргэвэл: