Өчигдөр сайтуудаар тарсан дуучин С.Амармандахын зодуулж буй бичлэгийг бүрэн эхээр нь тайлбартайгаар хүргэж байна.

Зарим сайтууд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амарааг сэхээнд ортол нь зоджээ”, “С.Амараа “Hi Gitler” гэж хэлснийхээ төлөө зодуулжээ”, “С.Амараа хас тэмдэгтэй хувцас өмссөнийхөө төлөө зодууллаа”, “С.Амараа амнаасаа болж, үхлийн ирмэгт иржээ”, “С.Амараа Оросын дипломатичаас 300 сая төгрөг нэхэмжилжээ” гэх гарчигтай нийтлэлүүд гарч байсан юм. Тэгвэл энэ бичлэгээс С.Амармандах хэн нэгэнтэй ам муруйгаагүй, хэн нэгэнтэй юм ч яриагүй гарч явахад нь Орос эр дуучин С.Амармандахыг гарч явахад нь араас нь толгой руу нь цохиж, улмаар нүүр нүдгүй зодож байгаа нь харагддаг. Ингээд бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.