МАН-ын Их хурал тодорхой шалтгааны улмаас үдээс өмнөдөө завсарлаад байсан юм. Тус намынхан үдээс хойш хурлаа үргэлжлүүллээ. МАН-ын өнөөдрийн Их хурлаас намын даргад нэр дэвшигч тодорхой болно. Тэгвэл дөнгөж сая намын даргын өрсөлдөөнд оролцоно гэж байсан УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэрээ татлаа. Тэрбээр “МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Хvн чанар бүхнээс эрхэм” гэсэн юм.

 

Өнөөдөр М.Энхболдын аав нас барсантай холбоотойгоор Их хурлын үйл ажиллагаа түр хойшлоод байсан бөгөөд энэхүү явдал нь намын даргын өрсөлдөөний уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж ажиглагчид онцолж байна.

Хуралдааны үеэр Их хурлын төлөөлөгч Д.Содном М.Энхболдыг, Б.Ганхуяг Т.Аюурсайханыг, Орхоны төлөөлөгч Н.Одгэрэл Ж.Энхбаярыг МАН-ын даргад тус тус  нэр дэвшvvлж байсан. Тэгвэл нэрээ дэвшүүлээд байсан Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар өрсөлдөөнд оролцохгүйгээ мэдэгдэж бас л нэрээ татав. Ингэснээр “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан М.Энхболдын гол өрсөлдөгч нь болж тунан үлдлээ. Гэхдээ тэр Их хурлын төлөөлөгчдөөс олон санал авч чадахгүй нь бололтой. Уг нь Т.Аюурсайханы дээлийн захыг мушгиж, даргын асуудалд өрсөлдүүлсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нар болох тухай яриа дуулдаж буй. Мөн С.Баяр, Сү.Батболд нар олон сар зүтгэн байж бэлтгэсэн "урдаа барьсан ганц" нь өрсөлдөөнөөс шууд тахимыг нь өргүүлсэн явдал нь ардаа тохиролцоотой байж мэднэ гэх яриа чих дэлсээд байна.

Х.Даваа