ЯС ҮНДЭС? ХОРЧИН 

МЭРГЭЖИЛ ? БАС ХОРЧИН ккк

 

Ц.Элбэгдоржийг 2004-оны намар Е-сайд болоход нь Н.Энхбаяр дэмжсэн ба Тэрбээр түүний гэргий Цолмонг гэрт нь тэвэрч аваад баярлаж байсан тухай мэдээлэл Монголын нийгэмд ил болоод удаж байгаа билээ.

Ингээд зогссонгүй 2005-оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бас Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар далдуур тохиролцсон байна. 
Агуулга нь: Ц.Элбэгдорж АН-ы ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхсайханыг дэмжихгүй ялагдуулах ба Үүний хариуд Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид Е-сайдаар үргэлжлүүлэн удаан ажиллах боломжийг олгох байжээ.

Ц.Элбэгдорж яг хэлснээрээ хийж, М.Энхсайханыг олигтой дэмжээгүй тул тэр 2004-онд ялагдсан юм.

Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр МАХН-ы даргын суудлаа М.Энхболдод өгч, Түүнд зөвлөх байдлаар Ц.Элбэгдоржийг Е-сайдаар ажиллах боломжийг олгохоор төлөвлөж байв.

Тэр цагт Н.Энхбаярын ор гарсан УИХ-ын 65-р тойрогт М.Энхболд, Ц.Элбэгдорж нар өрсөлдөв. Яг тэр үед М.Энхболд Ц.Элбэгдоржийг нэрээ тат, үгүй бол Е-сайдаас чинь огцруулана гэж шахаж байжээ. Ц.Элбэгдорж нэрээ татах хэмжээд айн агшиж, ухарч байлаа. ккк

Ингээд 65-р тойрогоос М.Энхболд өрсөлдөгчгүй сонгогдон УИХ-д орж ирлээ.

Үүний дараа М.Энхболд нь Ц.Элбэгдорж ба Н.Энхбаяр нарын өмнөх тохироог үл тоож, Н.Энхбаярын зөвөлгөө зааврыг сонсохгүй, бие даасан бодлого явуулж эхлэв.

Ингээд М.Энхболдын шийдвэрээр Ц.Элбэгдоржийн атгасан өндөг мэт хэврэг засаг 2006-01-13-нд огцорчээ. (Бяцарчээ)

М.Энхболд нь Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцруулсны дараа шинээр ЗГ-г байгуулах гэтэл УИХ-д 36-36 гэсэн хүчний харьцаатай байсан тул улс төрийн нөхцөл маш хүнд байв.

Тэр цагт 2005-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин Ц.Элбэгдоржид хулхидуулсан М.Энхсайхан, дээр нь Гүндалай, Эрлийн Эрдэнэбат, Симба Батаа мэтийн Эх орон-Ардчилал эвслийн гишүүдийг урвуулан авах замаар арай хийн УИХ-д олонхи бүрдүүлэн ЗГ байгуулж, М.Энхболд өөрөө Е-сайд болов.

Яг энэ үеээс эхлэн нэг баг байсан Е-сайд М.Энхболд ба ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хоорондоо тэмцэлдэх болжээ.

Мөн энэ үеээс л УИХ-ын дарга Ц.Нямдорж ба Н.Энхбаяр нарын хооронд дайн дэгдсэн юм. Бодвол Ц.Нямдорж М.Энхболд нар үгсэн тохирч байснаас болсон байхаа. Удалгүй Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албан тушаалаас нь хуссан юм.

Н.Энхбаяр үгэнд орохоо болин том толгойлох болсон М.Энхболдын эсрэг өөрийн бүлгийн хүмүүсийг МАХН-ы их хурал дээрээ турхирч, мөн С.Баярыг дэмжин МАХН-ы дарга болгов.

С.Баяр нь үргэлжлүүлэн шахсаар М.Энхболдоос Е-сайдынх нь албан тушаалыг ч мултлав. Ингэж Монголын улс төрд С.Баяр дахин орж иржээ.

С.Баяр нь Н.Багабандийг ерөнхийлөгч байхад ЕТГ- дарга нь байсан билээ. Н.Багабанди ба Н.Энхбаяр нарын хоорондох зөрчил нь 1998-оны үед Е-сайд Ж.Наранцацралтыг огцруулах үед тод илэрч байсан.

Тухайлбал Эрдэнэт Үйлдвэрийн 49 %-ийг хувьчлах асуудлын тухай Ж.Наранцацралтын ОХУ-д бичсэн захидалыг Н.Энхбаяр УИХ-д оруулж ирээд огцруулсан билээ.

Мөн 2000-онд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах үед Н.Багабанди эрх мэдлээсээ салахаар байсан тул их тэмцэлдэж байжээ.

Гэвч 2001-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэж шахсан тул арга буюу үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтийг зөвшөөрчээ.

Бас ЕТГ-дарга С.Баяр, зөвлөх генерал Пүрэв мэтийн хүмүүсийг огцруулах болзолыг тавьсан ч гэдэг юм.

С.Баяр нь энэ болзол ёсоор ажлаа өгөөд ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад ирж МАХН-ы дарга болов.

Н.Багабанди Ерөнхийлөгчөөс дөнгөж бууж байхад МАХН-ы их хурал болсон бөгөөд түүнд намын их хуралд төлөөлөгч болох боломж гарсангүй Гэвч цаашхи хорыг тэр голлон найруулсан байна

2000-оны үед Н.Энхбаяр нь Н.Багабанди, С.Баяр нарын эсрэг Л.Энэбиш, П.Жасрай,Ч.Улаан, Ж.Бямбадорж, Ц.Нямдорж,Лүндээжанцан, Ц.Элбэгдорж, Гончигдорж, Батүүл, М.Энхсайхан мэтийн хүмүүстэй хүч хавсран тэмцэж байжээ.

Харин 2006-оноос хойш Н.Энхбаярын төлөвлөсөн ажлыг М.Энхболд нурааж хаясан гэж болно.

Товчоор хэлбэл М.Энхболд нь Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой тохирсон тохиролцоонуудыг нурааж бас МАХН-ы дотроос дэмжлэг олж түүний эсрэг боссон юмаа.

Энэ завшааныг С.Баяр, Н.Багабанди нар сул алдсангүй. 
С.Баяр, Н.Багабанди,Сү.Батбаолд,У.Хүрэлсүх, М.Энхболд, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж, Лүндээжанцан мэтийн хүмүүс хоорондоо үгээ ололцон нэгэн блок үүсгэжээ.

С.Баяр 2008-07-01-ны сонгуулийн будлианаас үүссэн гудамжны тэмцлийг Ерөнхийлөгч Н.Энхбаяраар зарлиг гаргуулан, цус урсган дараад ерөнхийлөгчийн нэр хүндийг иргэд олон нийтийн дунд үгүй хийж хаяв.

Энэ нь 2009-оны ерөнхийлөгчийн сонгуулиас 1 жилийн өмнөх үйл ажилгаа тул Н.Энхбаярт хүнд цохилт болжээ.

2009-оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход С.Баяр, Ц.Элбэгдорж нар 2005-онд М.Энхсайханы эсрэг хийж байсан нууц тохироотой ижил тохиролцоог Н.Энхбаярын эсрэг хийв.

С.Баяр гэрээ ёсоороо МАХН-аас Н.Энхбаярыг олигтой дэмжээгүй тул өөрийн фракцын хүчээр үзээд үзээд барсангүй

2009-оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржид ялагдсан юмаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

http://www.facebook.com/bayanaa.tatar/posts/10154369835628853