“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамны ажилчинд зодуулсны улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Одоогоор ОХУ-ын сайдын ажилчинд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тодруулбал Эрүүгийн хуулийн 181 нь танхайрах гэсэн зүйл анги бөгөөд 181.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Энэ хэрэг шийдэгдээгүй байхад С.Амармандахын том хүү зам тээврийн осолд өртөж ГССҮТ-д хүргэгджээ. Эх сурвалжаас энэ талаар тодруулахад 13 настай эрэгтэй зам гарч байхдаа тархин тус газраа гэмтэн ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа нь үнэн гэв. Мөн ГССҮТ-д ажиллаж байгаа нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж үнэн гэдгийг баталсан.

Осол С.Амармандахыг телевизээр мэдэгдэл хийхээс нэг хоногийн өмнө болсон аж. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.