МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийг бага хурлын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томиллоо.
 
Д.Амарбаясгалангийн товч намтар
 
Говь Алтай аймгийн арван жилийн 1-р сургууль /1989 - 1998 /
ШУТИС-Хо МТС-Цахилгаан холбооны инженер, Мэдээлэл хэмжил зүйн электроникийн инженер мэргэжлээр төгссөн. /1998 - 2003/
​МУИС-ийн Улс төр судлалын ангийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн /2009 - 2011/ 
АНУ-ын Жорж Тауны Их сургуульд мастерын өмнөх хөтөлбөрт хамрагдсан /2013 - 2015/
Цахилгаан холбооны инженер, Мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, Улс төр судлаач.
 
Гадаад хэл: Англи, Орос
 
"Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал, ​"Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга ,
МАН-ын ХМОНХХ-н дарга,  ​Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ,
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга,
 МАН-ын Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.
 
МАН-ын Нарийн Бичгийн Дарга Ц.Бат-Энх нь 
 
1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн.
"Симба" корпорацийн дэд захирал,Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга,Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан