Даварсан ХААН банкинд “даруулга” хэрэгтэй
2016/12/13
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа байгууллага бүр хууль дүрмийг сахин ажиллах үүрэгтэй. Хууль дүрмээр бол аливаа үйлчилгээ иргэдийг хохирооход чиглэх ёсгүй. Гэтэл нэн дүрэм журам ХААН банкинд огтоос хамаагүй бололтой. Улс орон даяар банкны сүлжээгээ бий болгосон гэж рекламдах дуртай ХААН банкны үйлчилгээ үнэндээ шалдаа буусан гэхэд хилсдэхээргүй болжээ.
Салбар бүр дээр нь оочер дугаар ихтэй, үйлчилгээ нь болхи удаан, экспресс банк нь үе үе гацаж иргэдийг чирэгдүүлдэг, АТМ–ээр үйлчлүүлэхэд сүлжээ тасарсан нэрээр үйлчлүүлэгчийн данснаас нь хассан хирнээ мөнгөө гаргаж өгдөггүй гээд ХААН банкны талаарх иргэдийн гомдол тасардаггүй.
Гэтэл ХААН банкныхан үйлчилгээний чанараа сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байгаа нь нууц биш.
Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан ХААН банкны теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг оператортой холбогдсон байна.
Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт багтаан таны дансанд гүйлгээ хийгдээгүй бол мөнгө нь эргэж орох болно” гэсэн байна.
Хаан банкны алдаанаас болж хохирсон үйллчүүлэгчийн мөнгийг 1-3 хоногт багтаан олгоно гэж юу гэсэн үг вэ?
Үйл ажиллагаа нь доголдолтой, үйлчилгээ нь хойрго, АТМ-ууд нь гацдаг, сүлжээ нь тасардаг ХААН банкаар дахин үйлчүүлэхээс татгалзахыг иргэдэд хандан уриалах байна.
Дээр нь ХААН банкны иргэдийг хохироосон гомдлын мөрөөр үйл ажиллагааг нь шалгаж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашийг хамгаалдаг байгууллага гэж байна уу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газар гээд сүржин нэртэй төрийн байгуллагууд энэ мэтээр иргэдийг хохироож байгаа байгууллагуудыг нэн даруй шалгаж, хариуцлага оногдуулж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй.
25 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө рекламдаж байгаа ХААН банкны үйл ажиллагаа 21-р зуунд үнэндээ үхэр тэрэг шиг л удаан хойрго байсаар байна. Тэд хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?
Зочин · 2016/12/14
Ene atm bolom utsnd dansni medeelel irdeg huraamj arail heternee 1udaada 100g hasj bn
Зочин · 2016/12/14
Интэрнэт банк, мобайл банк, express atm байхад оочирлох шаардлага байна уу даа би лав оочирлоно гэдэг асуудлыг мартсан
Зочин · 2016/12/14
Yag uneniig helhed bid uursduu l songoson, cart zalgih, cart unshuulahad iluu mungu tatah, mun uur banknii card unshigchaar unshuulaad guilgee amjiltgui gesen murtluu mungiig maani tataad avchdag tegeed bank hoorond geed sar garui bolj baij shiid gardag geh metchilen zunduu asuudal bdag, suuliin uyed internet bank gej garsnaas hoish amar bolsondoo, zarim neg humuus tehnikiin medleg dutuu bolgoomjguigeesee bolj munguu luivarduulah asuudal ch bas garaad l bga
Зочин · 2016/12/13
Muu bank
Зочин · 2016/12/13
Medrel bank
Zzz · 2016/12/13
Bas sar bolgon 200 tug suutgahiin.
uilchluulegch · 2016/12/13
uilchluulhee l bolichih asuudalgui shd Ariljaanii busad bankuudaar uilchluuleed ehelwel hussen huseeegui chanar standart deeree ajillah shaardlagatai bolno
өөөө · 2016/12/13
хөдөөнийхөнд зориулсан банк
Uulchluulegch · 2016/12/13
Davraad bga ni uneen unen. Neg l medexed guilgee xiisnii tulbur geed nemegdchix yum. Mobile bankaar guilgee xeexed 0 tug bsnaa 50 tug bolchij, dansnaas dans ruu 0 tug bsnaa 150 tug bilchij. Belen mungunii guilgee 100 tug bsnaa 150 bolchij. Ix l davarch bna daa
xotiin irgen · 2016/12/13
Yostoi yag sanal neg bna, bi uilchluulexee bolison. Bolison ch gejdee aidag bolson. gai bolj gazaad kartnaas min mungu garaad yavsan baitlaa, gar deeree avch chadaxgui toxioldol nadad selbe XAAN bankin deer garsan... buun ocher, oroxoos durgui xurdeg shd.
Зочин · 2016/12/13
Buzar bank
Иргэн · 2016/12/13
Санал нэг байна би бас мөнгө гацаагаад залгасан яг ижилхэн хариулт хэлж байна лээ бүгдээрээ үйлчлүүлхээ л байчихъя л даа
Зочин · 2016/12/13
O.magnai asuudliig shiidsen bh bailaa gej. Ajilaa hiideggui suudliin bogloosuudiig zailuulah yumsan. Khaan bank bol arai denduu shulaachid
Зочин · 2016/12/13
O.magnai ajilaa hiij bsan bol ali hediin e
Зочин · 2016/12/13
АТМ, бэлэн мөнгөний шимтгэл болон бусад шимтгэл нь бусад арилжааны банкнаас өндөр