Сүлжээний бизнесийнхэн гэж ам дамжин, олон нийтийг сүлжээг ашиглан дураараа тэлж байдаг байгууллага бий. Хамгийн анх орифлеймийн сүлжээгээр танигдаж байсан энэхүү сүлжээ одоо маш олон янз гэнэ.

Нэгэн үе байгалийн гаралтай хэмээн бараа зардаг байсан сүлжээ өнөөдөр эсэргээрэй болсон. Халаасанд таны байгаа мөнгийг хадгалж сан бүрдүүлээд аяла, зугаал, чулуун эдлэл зүү, сургалт семинарт хамрагд гэх мэтээр тэднийг хөгжүүлэнгээ мөнгө олоод байх шиг.

Тэд өөрсдийгөө сүлжээ бишээ битгий андуураарай. Энэ сүлжээ биш шүү гэх мэтээр тайлдаг ч үнэндээ хүн элсүүлэх, бараа зарах, тайлбарлаж ярих сүлжээ л байдаг. Доороо дөрөвхөн хайртай хүнээ л элсүүл гэх мэтээр ярина. Энэ бол дөрвийн хүрдээр задрах сүлжээ.

Энэхүү бизнестээ хүн татан элсүүлнэ гэдэг тун бэрх учир нь Монголчуудын ой тоонд ортол олон жил оршин тогтносон бараа заруулдаг сүлжээгээр доороо хүн элсүүлдэг сүлжээгээр л мэддэг болохоос өөр  нарийн маркетингийг нь мэдэхгүй байна.

Тухайн хэргэм цолондоо хүрсэн хүн бүрийг захирал, даргаас эхлүүлээд алт эрдэнэс, чулуу гэх мэт ховор нандин нэрээр нэрийднэ. Олны дундаас нь ялгаж үнэ хүндтэй болгож байгаа нь энэ гэнэ.

Харин сүүлийн үеийн сүлжээ их өөр болжээ. Бараа зарахгүй доороо 200-с дээш доллартай 4-с дээш хүн элсүүлэх юм гэнэ. 4 хүний 200 долларыг бүтэн сарын хугацаанд хадгална гэсэн үг. Энэ бол ашгийн биш гэж ирээд л ярих иргэд олон бий.

1000,1000-р нь долларын цалин авлаа гэж “гайхуулах” иргэд ч цахимд дүүрэн. Гэхдээ нэг л итгэл төрөхгүй юм. Хамгийн их нь сардаа 60 000 долларын цалин авсан гэх иргэн, халтар царайлсан, хумсныхаа завсар хиртэй, өмссөн зүүсэн нь уранхай, ярих хэлэх нь төлөвшөөгүй, идэж уух нь адилхан байгаад байгааг. Гэнэтхэн гар дээрээ 140 сая төгрөгтэй болсон Монгол хүний зан хааш нь хөтлөх вэ? Хамгийн сайхныг өмсөж, идэж ууж, харагдах үзэгдэхээ хүртэл өөрчилнө. Энэ угаас л Монгол хүний зан. Гэтэл 140 орчим сая төгрөг авсан ч ялгаагүй, аваагүй ч ялгаагүй гэртээ хоолгүй хоноод, танихгүй хүнд “том том тооны тухай том дугараад” байгаа нь ойлгохгүй юм. Цагдаагийн газраас хуурамч, иргэдийг төөрөгдүүлсэн сүлжээний болон элдэв бизнесээс болгоомжил гэх уриалгыг гаргах. Эсэргээрээ иргэд их мөнгөн дүн сонсоод ихээхэн хошуурах. Иргэдийн амархан мөнгө олох, баяжих гэсэн хүсэл дээр нь “тоглолт” хийгээд байх шиг. Энэ олон сүлжээнээс 1000, 1000-раа ногоон доллароор цалинжаад байгаа нь үнэн юм бол эдийн засаг яагаад тэлэхгүй, ажилгүйдэл газар аваад, орлогогүй иргэд олшироод, амьдралд улам л хомс болоод байгааг ойлгохгүй юм. Тэгэхээр авч өгч гийгүүлдэггүй элдэв сүлжээнд толгойгоо мэдүүлж байхаар наймаа хийсэн нь илүү ашигтай байх. Шууд л их мөнгө мөрөөдөж суухаар багаас нь өөрөө хөдөлмөрлөвөл болох байх.

Б.Саран