Хүүхэд залуусыг байлдан дагуулж “Манан” , “Бороо” , “Навч”, “70 baby” зэрэг олон сайхан хайрын тухай дуунуудаараа залуусын сэтгэлийг эзэмдэж чадсан хамтлаг бол яах аргагүй “Guys 666″ билээ. Энэ хамтлаг албан ёсоор тарсан гэж мэдэгдээгүй ч тус тусын амьдрал, уран бүтээлээ хөөгөөд удаж буй.

Хамтлагийн гишүүн жүжигчин Д.Лхагвааг “Амьдрал төсөл”, “Сайн уу, амьдрал минь”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг  олон уран бүтээлээр нь үзэгчид сайн танина. Тэгвэл жүжигчин залуу маань  “LVA” энтертайнментийн захирлын албыг хашаад удаагүй байгаа ч шинэхэн уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.  Тэрбээр "Фэйсбүүкийн Од" уран сайхны киноныхоо зураг авалтад ороод тун завгүй яваа.

Д.Ана

 

 photo 43B03_zps889e522e.jpg  photo 43B0_zps1f4854d2.jpg  photo 43B04_zps71ab3d4b.jpg  photo 43B02_zpsdfd41420.jpg  photo 43B01_zps65bdd58b.jpg