2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 387 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 312 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Товчооны зам, Ургах наран хороолол явах замд H.Sonata  маркийн Х жолоочтой авто машин онхолдож зорчигч 19 настай эрэгтэй Т нарын 3 хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг Их монголын гудамж Home plaza  -ийн зүүн замд T.LX -570 маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зогсоолд байсан T.Prius  маркийн авто машиныг мөргөөд осол хэргийн газрыг орхин явахдаа H.Sonata маркийн М жолоочтой,  H.Accent  маркийн О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж  жолооч 30 настай эрэгтэй О-г гэмтээсэн ба айлын хашаа мөргөсөн.