Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!!! Та бүхнээс зөвлөлгөө авахыг маш их хүссэн юм шүү! Намайг А гэдэг. Одоо 21-тэй. Насанд хүрсэн эмэгтэй.

Найз залуутайгаа хол зайнаас үерхээд 3 жил болох гэж байна. Бид 2 анх танилцсан цагаасаа л ер нь таарамж муутай байнга хэрүүл хийж эхлээд өдий хүрлээ. Гол нь манай найз залуу маш их хартай бас ууртай залуу байдаг юм. Би ч яахуу залуу хүн болохоороо хааяа ууж иднэ шоуддог тэрнээс болоод бөөн хэрүүл болж байсан.

Гэхдээ найз залуугаа хуурч байгаагүй. Тэр минь ууж, татдаггүй сайн залуу. Даанч ааш зан нь аймшигтай тийм учраас би илүү дутуу зүйлс хийхээ болсон. Намайг найзуудтайгаа гарлаа гэж хэлэхэд хүртэл уурлаж шоучин охин гэж янз бүрээр хэлдэг хоолонд ороход хүртэл. Өнөөдөр би таньдаг байсан залуугийн найзын хүсэлтийг авсан чинь новш минь зайлаад өг гээд уурлаад бөөн юм хэлээд салчихлаа.

Би хамаг байдгаараа хичээж гомдчихвий уурлaчихвий гэж хичээж байхад яагаад надад тэгж ханддаг юм бол? Хайргүй юм болов уу? Би зайл гэдэг үг ч хэлж байгаагаагүй шүү дээ.