Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, донжоороо ялгарч, хүч түрэн гарч ирсэн дуучин бол Х.Мөнгөнцэцэг юм. Тэрээр "Уулзахын хүслэн" нэртэй хоёр дахь бие даасан цомгийнхоо нээлтийг өнгөрсөн бямба гарагт хийлээ. Уг цомгийн баяраар ганцаараа баярлахыг хүссэнгүй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэг өрөөг гар бие, сэтгэл зүтгэлээ шингээн тохижуулж, цомгийнхоо нээлттэй давхцуулж энэ өдөр хүлээлгэн өгөөд "Энэхүү сайн үйлсийн ажил маань нийгэмд үлгэр дуурайлал болоосой гэдэг үүднээс хийж буй миний чин сэтгэлийн бэлэг юм шүү" хэмээлээ. 
"Чин үнэнч", "Хүрээ зантай хархүү", "Нууцхан" зэрэг бие даасан ХИТ дуунуутай тэрээр МУГЖ С.Ганзоригтой "Санахын жаргал", Дуучин Дэлгэрмөрөнтэй "Хайрын дээд хань минь" гэх мэт олон сайхан уран бүтээлийг сонсогч фенүүддээ хүргээд байгаа билээ.  
Сонирхуулахад дуучин маань Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд нутгийнхаа залуучуудын байгууллагын ажилд идэвхтэй оролцдог гэнэ.
  
Эх сурвалж: ТӨР.мн