Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг. Өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй, Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй....
/Богд Зонховын айлдвараас/

    “ХӨЛТРӨГ” уран сайхны киноны нээлт 2013 оны 11 сарын 08-нд Тэнгис, Өргөө 1, 2 кино театруудад болох гэж байна.

   SB picture, Lodic film-ийн хамтарсан бүтээл “Хөлтрөг” киноны найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, Ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат /Алтан ураг хамтлагийн/, Т.Түмэнхүү, Зургийн дарга МУСТА Н.Батбилэг, Туслах найруулагч О.Батнасан, Асисент найруулагч Бямбажаргал, Туслах зураач Б.Мөнхжин, Э.Нямсүрэн, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам, Дууны найруулагч О.Цэгмид, Эвлүүлэгч Э.Анхжаргал, менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ. 

   Энэхүү киноны гол дүр Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг МУСТА Татаар хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай дуулсан юм.

   Энэ киноны найруулагч УДЭТ-ын жүжигчин МУСТА Сугарын Болд-Эрдэнийн хувьд онцлон хэлбэл түүний аав доктор профессор МУУГЗ СУИС-ийн уран чадварын багш С.Сугар, ээж Дундговь аймгийн ХДТеат, соёлын орднуудад найруулагчаар ажиллаж байсан МУСТА С.Нэргүй, эгч СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаа гээд урлагийн авъяаслаг гэр бүлд төрсөн бөгөөд анх удаа киноны найруулагчаар ажиллаж  байгаа буюу эгч МУСТА Сугарын Болормаа зохиолыг бичжээ. Тэрээр тайзны 60 гаруй жүжгийн гол ба туслах дүрд, дэлгэцийн 20 гаруй кинонд тоглож байсан бөгөөд ээж С.Нэргүйгийн хамтаар нэг өдөр Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ гялаалгаж байсан бахархмаар амжилттай жүжигчин билээ.

   Гэрэл тавилтын хувьд дээд зэргийн, сонирхолтой, зөвхөн дэнлүүний гэрлээр шийдэгдсэн нь зураглаачийн ур чадвар харагддаг бөгөөд жүжигчдийн хуьд амьдралд байхгүй ер бусын зүйлийг мэдрэмжийн хир хэмжээг барьж тоглох, 6 дахь мэдрэхүйгээр дамжуулан харьцдаг далд ертөнцийн тухай бодож байгаа бодлоор илэрхийлэгдэж байгааг чадварлаг гаргасан юм.  

   Энэхүү киноны үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, энэ бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг харуулсан бөгөөд өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар нэг өдөр шөнийн 24 цагийн дотор киноны үйл явдал өрнөж байгаагаар харуулдаг.

   Киноны зохиолыг 2012 онд бичигдэж, дүр сонголт, бэлтгэл ажлууд хийгдсээр ийнхүү үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Тус киноны хэвлэлийн бага хурал  2013 оны 11 сарын 06-нд болно.