Ах дүү гурав дундаа ганц эхнэртэй-Төвд
2016/12/17
Tөвдөд одоо хүртэл ах дүүс дундаа ганц эхнэр авдаг уламжлал амь бөхтэй оршсоор байна. Энд эмэгтэйчүүд ховор учраас дундаа ганц эхнэр авдаг юм биш, хүүхнүүд нь секст дуртайдаа ч олон эртэй суудаг юм биш. Харин эдийн засгийн шалтгааны улмаас.
Яагаад гэвэл төвд айл өөрийн эд хөрөнгөө бүх хүүхэддээ адил тэгш хуваадаггүй, тэгвэл бүгд ядуурна гэж үздэг. Тэгээд ч эрэгтэй хүүхэд болгондоо эхнэр авах гэж инж өгч байхаар ганц бүсгүйг бэр буулгаад л дундаа “ашигладаг” аж. Төвдөд зөвхөн том хүү нь өв залгамжлах эрхтэй, тэр л албан ёсоор гэрлэдэг. Харин бусад хүүхэд нь буюу дүү нар нь тэгэхээр үүрд том ахынхаа эд хөрөнгийг өсгөж арвижуулахын төлөө зүтгэдэг үнэ хөлсгүй боол.
Гэхдээ эхнэрийг нь тусгай хуваарийн дагуу ээлжлэн “хэрэглэж”, бие махбодийн хэрэгцээгээ хангаж болно. Хуваарийн дагуу нэг нь эхнэртэйгээ энгэр зөрүүлэхээр орохдоо үүдэнд нь гутлаа үлдээж бусдад мэдээлдэг аж. Гаж хачин мэт боловч иймэрхүү гэр бүлд хадам эцэг нь бэртэйгээ бэлгийн харьцаанд орохыг хэвийн үзэгдэл гэж үздэг юм байна.
Гэр бүл гэхэд хэцүү ийм холбооны улмаас мэдээж үр хүүхдүүд мэндэлнэ. Тэдгээр хүүхэд нэг эхтэй, нэлээд хэдэн эцэгтэй гэсэн үг. Хэн нь хэний хүүхэд гэдгийг хэн ч ялгаж салгахгүй, тоох ч үгүй, хамтад нь өсгөөд л болоо. Зарим тосгонд ийм айлын хүүхдүүдийг зөвхөн том хүүгийнх гэж үздэг. Өөрөөр хэлбэл хууль ёсоор гэрлэсэн эрийн. Гэхдээ энэ чухал биш, тэдгээр хүүхэд бүгд нэг удам угсааных гэдэг нь гол. Нэг эцэг нь үхлээ гэхэд бусад нь түүний хүүхдүүдийг яг өөрийнх мэт тэжээдэг. Эмэгтэйн хувьд өөрийнх нь хүүхдүүдийг тэжээх эрийн тоо олон бол бүр сайн.
Энэ хүүхдүүд том болсон хойноо яг л ийм амьдралаар насыг барна. Охид төрсөн бол олон нөхөртэй болох хувь тавилан тэднийг хүлээж байгаа, харин хөвгүүд нь яг эцэг шигээ дундаа нэг эхнэртэй аж төрнө. Ах дүү нар дундын эхнэрээ хардаж булаацалддаггүй, харин хөрш айлын эр хэрэв эхнэр лүү нь харц шидлээд байвал шууд алчихна. Хэрэв олон хүүтэй айлд бэр орвол бяцхан хөвгүүд нь өсч том болон, нас бие гүйцсэний дараа тэдэнтэй ч бас эр эмийн ажил хийх үүрэгтэй гээд төсөөл дөө.
Иймээс голдуу дунд эргэм насны эмэгтэйг сонгож бэрээ болгодог аж. Бүгдэд нь тааруулах гэж тэр. Том нь бүр өвгөрч эрүү өвдөг нь нийлсний дараа цаана нь залуухан нөхрүүд ээлжээ хүлээн дугаарлаж суудаг. Олон эрэгтэй хүүхэдтэй айлд бэр болохыг бараг бүх төвд хүүхэн мөрөөддөг гэнэ. Яагаад гэвэл, олон ажилчинтай өрх айл илүү баян, бас эмэгтэйн эрүүл мэндэд сайн юм байх. Ганц хоёрхон хүүтэй айлд сайн бэр очдоггүй. Төвдийн лам нар эхнэр авдаггүй, мөн олон нөхөртэй байдаг уламжлалын улмаас эндхийн хүүхнүүдийн дунд өрсөлдөөн их гэнэ. Тэр бүү хэл гэр бүлээс гадуур харьцаанд орох нь элбэг.
Хэрэв нөхөргүй эмэгтэй жирэмсэлбэл тун сонирхолтой байдлаар хүүхдийн эцгийг “шийтгэдэг”. Тэр залуу өөрийн хүүхдийг төрөхөөс өмнө 14 хоног, төрсний дараа 14 хоног ажил хийж өгөх ёстой. Мэдээж, албан ёсны биш хадам аавындаа. Дараа нь залууг эрх чөлөөтэй тавьж явуулан, дөнгөж төрсөн хүүхдийг нь тухайн айл өөрийн хүүхдүүдийн тоонд багтаадаг. Залуухан, төвд хүүхнүүд хүзүүндээ зоосоор хэлхсэн өвөрмөц зүүлт зүүж явдаг. Зоос болгон нь нууц амрагийнх нь бэлэг юм байх. Хэдэн амрагтай байна төчнөөн зоостой зүүлт зүүдэг аж.
Хэрэв цөөхөн зоостой бол тэр эмэгтэй нөхөр гарах магадлал бага. Сонирхолтой нь гадаадын эрсийг энд өндрөөр үнэлдэг. Тэдэнтэй амрагийн харьцаанд орсноо ил тодоор тэмдэглэн, тусгай шүрэн сувс зүүдэг. Хаа газар гаж заншил гэж байх л юм даа. Хэрэв бүсгүй хүн ийм хэдэн шүр зүүсэн бол олон айл бэрээ болгох гэж өрсөлддөг юм байх. Одоо олон нөхөртэй гэр бүлийн яриагаа үргэлжлүүлье. Төвд ламын ярьснаар сексийн асуудлыг эхнэр л шийддэг гэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ, хэнтэй унтахыг.
Эхнэрийн дуудсан эр очиж түүнтэй хоног төөрүүлдэг. Хэрэв эхнэр нь яагаад ч юм олон нөхрийнхөө нэгийг гадуурхаж дуудахгүй бол буруутан нь нөгөө эр. Тэр л сайн ажиллах зэргээр дундын эхнэрийнхээ анхааралд өртөх гэж чармайх ёстой аж. Тэгээд ч нөгөө эхнэрийнхээ таалалд нийцэхгүй бол хадам ээж ирдэг. Хадам ээж нь бэрийнхөө өмнө сөхөрч суугаад гуйдаг.
Ядаж түр зуур ч гэсэн хүүг минь үлдээгээч гэж гуйн, бэрийнхээ элдэв муу үг, хараалыг тэсвэрлэн өнгөрүүлэх ёстой. Ингээд бэр одоо хадмынхаа нас сүүдрийг хүндэтгээд нөгөө голсон эрээ үлдээхийг зөвшөөрч болно. Хэрэв дахиад үгүй гэвэл гологдсон хүүгийн өмнө 2 зам л бий. Нэг бол сүмд шавилан сууна, эсвэл аль нэг айлд зарцлагдаж амьдарна. Тэгэхдээ зөвхөн идэх хоолны төлөө. Ямар азаар Монголдоо төрөв өө!
chuk · 2016/12/23
sonirxoltoi tmurtluu teneg ym baina
chuk · 2016/12/23
xachin ym
chuk · 2016/12/23
arai chdee
njuty · 2016/12/23
Энэ хэвлэл мэдээллийнхэнд итгэх арга байхгүй,хадны цуурай л гэсэн үг,хариуцлага гэж хавтгай банз болохоор юу ч гэж бурж мэднэ
Togoo · 2016/12/23
Үнэмшил муутай л юм, Анх удаа сонсож байна, Бичигч хаанаас ийм зүйл олсон юм бол. Хэрэв ташаа бичсэн бол тэнд мөрөөрөө амьдарч байгаа (Мөрөөрөө ч гэж дээ эрх чөлөө энэ тэр гэж байхгүй дарлагдаж доромжлогдсон үндэстэн) үндэстнийг доромжилсон болно шүү дээ, Хэн бичив үнэн зүйл бичсэн бол нэрээ нуух хэрэг байна уу
Зочин · 2016/12/22
түвдүүдийн тухай тэмдэглэлүүд дээр байдаг ёс нь хэвээрээ юм шив.Манай нэг танил өвгөн түвдэд очиж их ном сурдаг эрдэм мэддэг болох гэсэн чинь хүүхнүүд нь эргүүлээд гэхээр нь би итгэхгүй байсымаа. бас аав ээжийгэ өнгөрөхөөр шарилыг хувааж иддэг гэж байдаг. бас харийн эр хүн гэрт нь ирээд эхнэрийг нь эдэлж болдог ба нөхрийг нь гэрт нь оруулахгүйн тулд аль нэг хувцсаа үүдэнд нь орхиход нөхөр гадуур хонохоор тэнэж явдаг гэж уншиж үнэмшихгүй байсан. нээрээ л хийморьгүй булай улсуудаадад дарлуулж байсан бид энэ зэрэгтэй байгаа нь их юм
Зочин · 2016/12/21
TUVDUUD UNEHEER HOTSROGDSON HUMUUS ENE BOL UURSNIIH NI HIISEN UILIIN UR UCHRAAS ZOVJ BAIGAA
tovd · 2016/12/21
nogoo shuteed baigaa lam h=nariin eh oron chin ene shuu dee
Зочин · 2016/12/20
хайрлан шүтээд байгаа Даагий багшийнхаа сургаальд хэт их орвол ийм л болно доо
Зочин · 2016/12/20
Манайхтай ижил юм байна. Манайх дандаа далд хэлбэртэй. Бүгд нууц байдалд гэсэн үг. Одоо монголд олон эхнэртэйг болох асуудлыг хуульчилах хэрэгтэй. Төрд алдах юм алга. Нөхөр л ачаалалтай болох юм.
Зочин · 2016/12/20
-еэээ яанааа бид чинь түвдээр бурхны ном судруудыг дуржигнуулаад л байгааздээ
зочин · 2016/12/18
ХҮҮХЭД НЬ ЦУС ОЙРТОЖ ДЭБЭЛ ГАРАХ БАЙХ ДА СЭЖГИЙН ЮМ
Зочин · 2016/12/17
ene site chin manai Zam teevriin def said shilen tsogoogiinh shuu dee
Зочин · 2016/12/17
Iim hog bichih yamar shaardlaga bnaa hujaa minl
Ган · 2016/12/17
Үндэстэний мөхөл