“Universe best songs” наадмын хөтлөгч  Э.Гантулга буюу Ануушийг үзэгчид андахгүй.  Тэрбээр жинхэнэ хайраа оллоо хэмээн хэвлэлээр зарлаж, эхнэрээ олонд танилцуулж байсан нь саяхан.

Тэгвэл хөтлөгч залуу маань жинхэнэ хайраа олоогүй байсан бололтой. Учир нь ахин шинэ хайртыгаа танилцууллаа. Түүнийг харцыг энэ удаад өөрөөс нь нэлээдгүй дүүмэд загвар өмсөгч бүсгүй булаасан гэнэ. Өөрөө ч заримдаа эхнэртээ билүү, Охиндоо ч билүү. Фен охиддоо хайртай ч билүү гээд хэнд хайртайгаа ялгаж чадахаа больтлоо хүмүүсийн хайранд умбаж явдаг телевизийн сайн хөтлөгчдийн нэг болох Анууш ахин амрагаа солилоо.

Түүний экс найз бүсгүй  Э.Урангоо өдгөө “UBS”телевизэд ажиллаж буй.

Д.Ана