АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байна. 

Тэгвэл энэ удаагийн "Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр тодроод байна. 
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай мөч байлаа. Бид маш амжилттай оролцож чадлаа. Энэ бол саналаа өгсөн хүн бүгдийн хүч хөдөлмөр юм шүү.  Бид улс даяараа нэгдэж 100 сая хүн амтай улсыг саналын тоогоороо ялж болдгийг, эвтэй байвал хүчтэй гэдгийг харуулж чадлаа. Улмаар бид дэлхийн миссийн тэмцээнд улсынхаа рекордыг эвдэж чадлаа.  Монгол хүн болсондоо үнэхээр их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.