Өчигдөр орой сайтуудаар шуугисан мэдээлэл бол сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодоон хийж, бусдад хутгалуулсан гэх яриа байлаа. , Зиндаа мн вэб сайт Сумогийн их аваргыг бусдын биед халдаж, улмаас өөрөө мэсний шарх авсан мэтээр мэдээлсэн.

Түүнчлэн өөр нэг сайтад Дагвадорж аваргын биед гэмтэл учруулсан хүн нь Петровисийн захирал Ж.Оюунгэрэлийн хүү Дөлгөөн гэж  бичиж байсан билээ. Ямартаа ч энэ хэргийн талаар гарсан мэдээлэлд Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах VLVT шөнийн клубт болсон зодооны үеэр олны танил нэгэн эрхэм бусдын биед халдаад өөрөө хүйтэн мэсэнд гэмтсэн гэж байгаа юм. Гэтэл нөгөөх олны танил эрхэм нь Асашёорюү Д.Дагвадорж  гэнэ.

 

Өчигдөр шөнө тус клубт “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween” гэх парти болсон бөгөөд тэнд их аварга очсон юм байна. Партины үеэр ихэд согтсон аварга тэнд цугларсан хүмүүст агсам тавьж, нэг залууг дараалан хэд цохижээ. Харин нөгөө залуу  уурлан өөдөөс нь цохиж, мөн мэсээр хариу барьсан бололтой хэмээн мэдээлэл тарсан юм. 

 

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна” хэмээжээ. Харин энэ мэдээллийг аварга үгүйсгэлээ тэрээр “Тийм зүйл болоогүй. Ийм мэдээлэл гаргасан хэвлэлүүд үнэн, бодит мэдээлэл гаргаж баймаар юм.

 

Миний талаар дандаа л ийм худал мэдээлэл гаргаж байх юм аа.  Би хөдөө амарч байна. Юу гэж тийм балай зүйл болох вэ дээ” хэмээв.

Хэргийн талаар эзэн холбогдогчоор тодроод буй аварга өөрөө ийм тайлбар хийгээд байгаа билээ. Ямартаа ч энэ хэрэг үнэн эсэх нь тун удахгүй олон нийтэд ил болох буйзаа.