Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах өнгөрөгч саруудад хүнд үетэй тулгарсаныг хүн бүр мэдэх бизээ. Хэсэгтээ л хэвлэл мэдээллээр шуугиж биеийн байдал нь сайнгүй байсан тэрээр тайзнаа эргэн ирсэн таатай мэдээлэл байна.

Киви хамтлагийн дуучин Укатай тайзан дээр хоршин дуулахад үзэгч фенүүд нь маш таатайгаар хүлээж авсанаас гадна урьд өмнө сонсож байгаагүй “Hi ladies” хэмээх дууны шинэхэн хувилбарыг ч мөн сонсов. Дуучин Ука өөрийн цахим хуудастаа “Амраа ахтайгаа хамт тайзан дээр гарах сайхан байна. Та минь бидний эрч хүч юм шүү” хэмээн бичсэн бичжээ. Хэдий тархиндаа хүнд гэмтэл авсан байсан ч гэсэн тэрээр урьдных шигээ үсэрч харайж эрүүл саруул тайзан дээр байгаад нь үзэгч олон тун баяртай байгаа бөгөөд эрч хүчний хоёр тэсрэлт нэгэн үдэш бут авсан нь энэ.

 

Эх сурвалж:Шуурхай.мн